| | USD/MNT 0₮
АН-ын бүлгээс ээлжит мэдээллээ хийлээ. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын эдийн засаг стагфляцид ороход тун ойрхон байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн Баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой шийдэл болох талаар АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байна. Мөн түр хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг ярилцлаа. ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын мэдэгдэл, АНУ-аас Монголд биолаборатори байгуулах тухай зэрэг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хүнд хэцүү цаг үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Засгийн газраас хэд хэдэн тогтоол шийдвэр гаргаж, УИХ-аар үнэ тогтворжуулах хууль тогтоомжийг баталсан.
Хуулиар үнэ тогтворжуулж болдоггүй талаар АН-ын бүлгээс удаа дараа санал хүргүүлсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн тухайд бид дэмжиж байна. Гэхдээ татварын хөнгөлөлтийг илүү өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалын шимтгэл дээр анхаарах асуудал байна. Энэ шимтгэл бол Засгийн газрын шийдэх мөнгө биш. Хувь иргэний мөнгө. Эдгээрээс гадна Засгийн газар аж ахуйн нэгжийг дэмжсэн нэг ч шийдэл гаргасангүй. Тиймээс тодорхой шийдвэрүүд гаргасан ч дутуу байна гэж харж байна.
Гадаад харилцааны яам зөвхөн мэдэгдэл гаргаад өнгөрч болохгүй. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ уриа үгтэй самбар барьж, Жуковын хөшөөний дэргэд биолабораторийг эсэргүүцсэн иргэдээс мэдүүлэг авах нь зөв. Тэдгээр хүмүүс Монголд ийм үйл ажиллагаа явуулж буй талаар хаанаас мэдээлэл авсан зэргийг тогтоох шаардлагатай.
Өнөөдөр Монголын нийгэмд халамж хавтгайрч байна. Төрийн оролцоо бүх шатлалд МАН-ын эрх барьж байгаа энэ үед 50 хувьд хүрлээ. Ямар ч хэрэггүй орлогч дарга, дэд сайд зэргийг чөлөөлөх хэрэгтэй. Үүнээс гадна ойрхон олон сумыг нэгтгэх хэрэгтэй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлж байна. Иргэдэд баялагтаа эзэн байх боломж олгох, аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Өнөөдөр Монголын нийгэмд халамж хавтгайрч байна. Төрийн оролцоо бүх шатлалд МАН-ын эрх барьж байгаа энэ үед 50 хувьд хүрлээ. Ямар ч хэрэггүй орлогч дарга, дэд сайд зэргийг чөлөөлөх хэрэгтэй.