| | USD/MNT 0₮

Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.18/ хуралдах хуралдааны товыг хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгийн хурлаар төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Харин АН-ын бүлгийн хурлаар үнэ тогтворжуулах хуулийн төслийг шүүмжилж, хуулийн төсөл биш хөтөлбөр болгон оруулж ирэх хэрэгтэйг онцолж байв.


ЦАГ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА
10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхим
10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхим
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
14.00 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхим
14.00 Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхим
14.00 Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага, албан хаагчидтай хийх уулзалт Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз
14.00 Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөө
14.30 Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг” танхим
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.18/ хуралдах хуралдааны товыг хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгийн хурлаар төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Харин АН-ын бүлгийн хурлаар үнэ тогтворжуулах хуулийн төслийг шүүмжилж, хуулийн төсөл биш хөтөлбөр болгон оруулж ирэх хэрэгтэйг онцолж байв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.