| | USD/MNT 0₮

Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалын шүүх хурал хойшлогджээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 13-ны 10.00 цагт хаалттайгаар эхэлсэн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, Н.Золжаргалыг арилжааны банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган яллах дүгнэлт үйлджээ.

Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалын шүүх хурал хойшлогджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.