| | USD/MNT 0₮

Д.Ганбат:МАН засагласан жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ тэсэхээргүй өсч нэмэгдлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар 30 минутын завсарлага өгөөд хуралданаа эхлүүлсэн байгаа юм. 

Энэ үеэр АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн бөгөөд дарга Д.Ганбат "Ардын нам үнэмлэхүй олонхоор засаглаад зургаан жил боллоо. Энэ хооронд бараа, бүтээгдэхүүний үнэ тэсэхээргүй өндөр болсон. Тиймээс МАН-ынхан хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Найман шаргад зарах валют ч алга" хэмээлээ.

Д.Ганбат:МАН засагласан жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ тэсэхээргүй өсч нэмэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.