| | USD/MNT 0₮

АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга нэрээ Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өглөө

АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан билээ. Харин өнөөдөр Х.Баттулга нэрээ бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Энэ талаар АН-ынхан мэдээлэл өгөхдөө "Улсын дээд шүүх бидний материалыг зөвхөн хуулинд заасан бүртгэлийн журмыг шалгаж үзээд бүртгэх ёстой. Харин татгалзах үндэслэл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг, хуулинд заасан бус уриатай хүний эрхийг зөрчсөн дүрэм журамтай байна тэрийг засчихаад ир гэх юм бол тэрийг засах талаар бид ажиллана.

Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дүрмийн дагуу бүх материал бүртгэгдэж ирээд хөтлөх журмаар хангасан байгаа гэдгийг мэдээлж байна" гэв.

Тамганы асуудлын тухайд гэвэл Мягмардаш хэлэхдээ "Их хурлаар С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүйд тооцсон байгаа. Хүчингүйд тооцсон тогтоолоо албажуулж өнгөрсөн даваа гарагт Өдрийн сонинд зар өгсөн. Ингэхээр энэ асуудал дуусгавар болсон" гэлээ. 

Ардчилсан намын тамга хүчингүйд тооцох тухай

Ардчилсан намын Ээлжит бус их Хурлын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн Ардчилсан намын их хурлаар 08 дугаар Тогтоолын 5 дугаар зүйлийн 3 дахь заалтаар ашиглаж буй 9020120477 хяналтын дугаартай тамгыг хүчингүйд тооцож, тус намын нэрийн өмнөөс ашиглахыг хориглож шийдвэрлэжээ. 

 

 

АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга нэрээ Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өглөө.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.