| | USD/MNT 0₮

Гадаад тагнуулын байгууллагаас санхүүжсэн гэх Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино

Сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, албадан саатуулж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавраар санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон гэж тухайн үед ТЕГ мэдээлж байв. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нд Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүж нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан.

Харин энэ үед Ч.Мөнхбаярын ойр дотныхон болон өмгөөлөгч нь батлан даалтад гарна гэж байсан ч урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 30 хоног хорих захирамж гаргалаа.

Гадаад тагнуулын байгууллагаас санхүүжсэн гэх Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.