| | USD/MNT 0₮

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН Т.БОЛДБААТАРЫН ОХИН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ДАХИН БАРИВЧЛАГДЛАА

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах  зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.  

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад  хар тамхи хэрэглэн мансуурсан болох нь тогтоогдсон байна. 

Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхины хэргээр мөн шалгагдаж байсан нэгэн ажээ.  

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.