| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг:Үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт тодотгол хийхээр болсон

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Манай эдийн засагт тулгамдаж буй үнийн өсөлтийн асуудлыг бодитоор дүгнэх ёстой. Урд хил дээр ковидоос шалтгаалан нөхцөл байдал сайжрахгүй төлөв харагдаж байна. Мөн Украины дайнаас үүдэн хойд хөршийн нөхцөл сайжрахгүй төлөв харагдаж байна. Энэ онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлттэй байснаа өөрчилж байна.

Үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт тодотгол хийхээр болсон. Үүний гол зорилго нь долларын ханш, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Ийм нөхцөл байдалд богино хугацааны үр дүн гаргахын тулд төсвийн тодотгол хийхийг ойрын үед УИХ, Засгийн газарт мэдүүлнэ" гэв.

МАН-ын бүлэг:Үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт тодотгол хийхээр болсон.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.