| | USD/MNT 0₮

Хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар мэдээлсэн.
Тодруулбал, "Олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан байгаа.
 
Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам Т.Доржханд нарын гишүүд нар багтсан" гэсэн юм.

Тэгвэл төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга мэдээллээ.

 
 
 
Хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.