| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ өгчээ

УИХ-ын Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар болсноо өчигдөр мэдэгджээ. Тэрбээр хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар шийдэх юм.

Түүний мэдэгдэлд "Залуучуудынхаа тэмцлээр бахархаж бас дэмжиж байна. Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлах ёстой. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.