| | USD/MNT 0₮

Засгийн газар жагсагчдын тавьсан шаардлагуудаас 11-ийг нь хүлээж авчээ

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдсан байгаа. Хуралдаанаар өчигдрөөс эхэлж төв талбайд төр, засгийг ажлаа хийхийг шаардаж жагсаж байгаа залуусын тавьсан 15 үндэслэл бүхий шаардлагыг авч хэлэлцэж ямар шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж танилцуулсан билээ. 

Тэрбээр "Жагсаалд оролцогчдын зүгээс тавьсан Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг хэлэлцлээ. Нэгт, үнийн өсөлттэй холбоотой хуулийг боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Энэ хуулийг УИХ энэ сарын 15-ны өдрийн дотор хэлэлцэн батлахаар боллоо. Хоёрт, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын удирдлагууд хуралдаанд оролцлоо. Саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээллээ. Мөн дахин ямар нэгэн асуудал үүсгэхгүй. Гуравт, авлига албан тушаалд холбогдсон этгээдийг ял наймаалцсан хэлбэрээр шийдэхгүй байх хуулийн төслийг яаралтай байдлаар өргөн барихаар тогтлоо. Албан тушаалтнуудыг ялгаварлахгүйгээр шалгахаар боллоо. Хөгжлийн банк зэрэгтэй холбоотой асуудлыг олон нийтийн зүгээс шахаж байгаа гэдгийг холбогдох хуулийн байгууллагад мэдэгдлээ. Дөрөвт, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн тогтоолыг сэргээлээ. Төрийн албан тушаалтнуудын тасалгаанд ам.метрийн шалгуур тавих зэрэг хэмнэлийн горимд шилжихээр боллоо" гэв. 

Ийнхүү жагсагчдын 15 шаардлагаас 11-ийг нь хүлээн авч шаардлагатай гэсэн ажлуудыг цаг алдалгүй хийж, хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Харин жагсагчид тодорхой хариу өгсөнгүй. Санаанд хүрсэн хариуг хүлээж байсан юм гэж эсэргүүцэж байгаад орой жагсаал таржээ. 

 

Засгийн газар жагсагчдын тавьсан шаардлагуудаас 11-ийг нь хүлээж авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.