| | USD/MNT 0₮

Б.Чойжилсүрэн:Эдийн засаг хүндэрсэн учир тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр арга алга

Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал болон эдийн засгийн хүндрэлээс болж улсын төсөвт тодотгол хийх захирамж гаргасан талаараа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн билээ. Төсөвт тодотгол хийж ажилд Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд гишүүд үүрэг чиглэл өгч ажиллах аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар багтжээ. Тэд өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд Б.Чойжилсүрэнгийн ярьснаар "Манай улсын валютын нөөц тэрбум гаруй ам.доллараар буурчихлаа. Буурах шалтгаан орж ирэх валютын урсгал багассан. Гарах валютын урсгал саараагүй учраас ийм нөхцөл үүсч байна. Одоо та бүхэнд илэн далангүй үнэнээ хэлэх хэрэгтэй Монгол Улс хямралын өмнөх байдалд хүрч ирлээ. Хоёр муу шийдвэр дуулгахад эсвэл одоо мөнгөний зөөлөн бодлого явуулаад валютын нөөцөө доошоо буулгах, эсвэл нөөцөө хадгалж үлдэх.

Тиймээс бид нар нэг жилийн хугацаанд бүсээ чангалах шаардлагатай байна. Гэхдээ манай улс дампуурахгүй байх шаардлагатай. Иймийн тулд мөнгөний хатуу бодлого явуулж таарна. Мөнгөний хатуу бодлого гэхээр бодлогын хүүг нэмэгдүүлнэ. Ханшийг суллана. Төсвийн тодотгол хийж төсөв дээр тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна. Тансаг хэрэглээний татварыг нэмэхээс арга байхгүй. Мөнгөний хатуу бодлого явагдахаар бизнесийн орчин муудна. Гэхдээ үүнийг ойлгож тэвчих хэрэгтэй" гэлээ. 

Тиймээс бид нар нэг жилийн хугацаанд бүсээ чангалах шаардлагатай байна. Гэхдээ манай улс дампуурахгүй байх шаардлагатай. Иймийн тулд мөнгөний хатуу бодлого явуулж таарна. Мөнгөний хатуу бодлого гэхээр бодлогын хүүг нэмэгдүүлнэ. Ханшийг суллана. Төсвийн тодотгол хийж төсөв дээр тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна. Тансаг хэрэглээний татварыг нэмэхээс арга байхгүй. Мөнгөний хатуу бодлого явагдахаар бизнесийн орчин муудна. Гэхдээ үүнийг ойлгож тэвчих хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.