| | USD/MNT 0₮

​Эрдэнэт үйлдвэрт тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

Засгийн газрын гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн "Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ.

Онцгой дэглэмийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн  санхүүтэй холбоотой материалуудыг үзэж, шаардлагатай байгаа зарим шалгалтуудыг хийж байгаа юм. Онцгой дэглэм тогтоосон хугацаа есдүгээр сарын 6-нд дууссан учраас Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоох хугацааг дахин зургаан сараар сунгах саналаа УИХ-д хүргүүлсэн юм.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоох  хугацааг зургаан сараар дахин сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ. 

Засгийн газрын гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн "Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.