| | USD/MNT 0₮

Чуулган:Төсөвт тодотгол хийх нөхцөл шаардлага үүслээ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн гэв. Тэрбээр "Цар тахал, хил гаалийн гацалт, Орос Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулж байна. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийх болсныг ойлгож байна. Үүнд хүндэтгэлтэй хандана. Тиймээс жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан. 

УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд бий. Энэ ажлын хэсэгт Т.Доржханд гишүүнийг орж ажиллахыг урьсан. Эдийн засагчдын төлөөллийг тэгш байдлаар оролцуулахыг хүсч байна.

Ажлын хэсгийн зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцана.

Ирэх зургаан сард амаргүй байх төлөвтэй, олон улсад ч хүнд нөхцөл байдал үүслээ. Дор бүрнээ хичээж хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна" гэлээ. 

 

Чуулган:Төсөвт тодотгол хийх нөхцөл шаардлага үүслээ, ирэх зургаан сард эдийн засаг амаргүй байх төлөвтэй байна гэв.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.