| | USD/MNT 0₮

Сайд Х.Нямбаатар руу залуус ус ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ

 
Цагдаагийн ерөнхий газраас өчигдрийн жагсаал цуглаан үймээн самууны талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Төрийн ордноос гарч ирсэн жагсаалын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гарч ирэх үеэр залуус ус ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүнээс болж нэг эмэгтэйн толгой хагарсан байна. 
 
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Энэ цаг үеэс жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Архи уусан хүмүүс олноор орж ирсэн. Тухайн хүмүүс танхайрч, цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, алба хаагчийн биед халдсан. Жагсаалын үеэр бусдыг өдөөн турхирч байсан хүмүүс бий. Албадлагын үйл ажиллагааны үеэр 20-иод хүнийг баривчилсан. Үүнээс насанд хүрээгүй 5 хүүхэд байсныг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Харин дөрвөн эмэгтэй байсан. Одоогийн байдлаар 18 хүнээс тайлбар мэдүүлэг аваад байна. Баригдсан хүмүүсээс 18 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолтын зэрэг тогтоох багажаар илэрсэн" гэжээ. 
Сайд Х.Нямбаатар руу залуус ус ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.