| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзана

Өчигдөр үнийн өсөлт,  нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан залуус Сүхбаатарын талбайд жагсаж үг үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг ажлаа хийхийг шаардсан билээ. Мөн холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, хариуг нь авахаар Төрийн ордныг хэд хэдэн удаа тойрсон юм.

Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнө 03.00 цаг өнгөртөл жагссав.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Залуус Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсгийг өөрөө ахалъя. Тэгээд шаардлага тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Залуус Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсгийг өөрөө ахалъя. Тэгээд шаардлага тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.