| | USD/MNT 0₮

Нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн ажилтан А.Базар нь Төрийн ордноос согтуу гарч иржээ

Төрийн ордны гадаа үнийн өсөлтийн эсрэг жагссан залуусыг жагсаал сүүлдээ үймээн самуун дэгдээж цагдаагийн алба хаагчид хүчээр тараав. Шөнийн 00.00 цагийн үед Төрийн ордноос согтуу хүмүүс гарч ирснийг жагсагчид мэдэж цагдаа нартай багагүй үл ойлголцол үүсгэсэн юм. Тухайлбал, ордноос согтуу гарч ирэнгүүтээ цагдаагийн машинд суусан эрэгтэйг жагсагчид "Архи уусан байна. Ил гарга. Гадаа нь залуус жагсаж байхад ордон дотор ажилладаг хүмүүс согтуу гарч ирж болох уу" хэмээн эсэргүүцэл үзүүлж,  иргэд цагдаа нарын дунд үл ойлголцол хэрүүл маргаан үүссэн юм. 

Харин цагдаа нараар хамгаалуулсан Төрийн албан хаагч хэн байв гэдэг нь ихээхэн анхаарал татсан. Тэгвэл Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар Цагдаагийн албаны машинд тусгаарлагдсан этгээд ЗГХЭГ-ын архив, нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн ажилтан А.Базар байжээ. 

Ерөнхийлөгч нь архины эсрэг зарлиг гаргаж архитай тэмцэж байтал ажилчид нь ажлын байран дээрээ архи ууж гарч ирэх нь хэр зохистой вэ. 

ЗГХЭГ-ын архив, нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн ажилтан А.Базар нь Төрийн ордноос согтуу гарч иржээ.
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.