| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Залуус та нарын өгсөн тавьсан шаардлагын хариуг маргааш өгнө

Төв талбайд үнийн өсөлтийн эсрэг жагсаж, эрх баригч шийдвэр гаргагчдыг огцруулах биш ажлаа хийхийг шаардаж уриа лоозон барин зогсож сууж байна. Залуусын тоо нэмэгдэж, шөнө болтлоо сууна гэдгээ мэдэгдсэн байгаа. Мөн тэд гишүүд болон сайд нарт шаардлага хүргүүлсэн байгаа. Шаардлагынхаа хариуг ч өнөөдөр авна гэсэн юм. Тэгвэл тэдний тавьсан шаардлагын хариуг өгөхөөр Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч иржээ. Тэрбээр "Та нарын тавьж байгаа хэд хэдэн шаардлагыг хүлээж авлаа. Танилцлаа, хариуг нь маргааш хэвлэлийн хурал хийж өгнө. Ерөнхий сайд гарч ирэх боломжгүй. Төрийн ордонд Эдийн засгийн чуулган болж байгаа" гэжээ. 

Х.Нямбаатар:Залуус та нарын өгсөн тавьсан шаардлагын хариуг маргааш өгнө.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.