| | USD/MNT 0₮

З.Энхболд:Х.Баттулгад гардуулах тамга анх 2000 онд захиалж хийлгэсэн ориг тамга болохыг батална

Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал үргэлжилж байна.

Ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүргээс ирсэн 1348 төлөөлөгч оролцож буй. Энэ үеэр АН-ын дарга асан З.Энхболд "Удахгүй хэдхэн минутын дараа АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

З.Энхболд:Х.Баттулгад гардуулах тамга анх 2000 онд захиалж хийлгэсэн ориг тамга болохыг батална.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.