| | USD/MNT 0₮

Х.Баттулгыг намын даргаар батламжлах Их хурал өнөөдөр болно

Өнгөрсөн амралтын өдөр АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. 

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хуралдаан өнөөдөр болно. Хуралд оролцохоор 21 аймгаас АН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн иржээ. 

Харин нөгөө талд нь С.Эрдэнэ даргатай АН-ын талынхан уг сунгааг дүрмийн бус хэмээн үзэж, хүчингүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дүрмийн бус сунгаа явагдсан. Харин АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан С.Эрдэнэ талын дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байхад бөгөөд хэдхэн хоногийн өмнө УДШ-ээс дүрмийг нь бүртгэж намын даргаар С.Эрдэнийг баталсан. Тиймээс намын дарга С.Эрдэнэ мөн гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Харин өнөөдөр Х.Баттулгыг намын даргаар батламжлах хуралд зориулсан хүчит бөхийн барилдаан болох бөгөөд үүнийг ч С.Эрдэнийн талаас эсэргүүцэж хууль бус барилдаан болно гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Бөхчүүд бүртгүүлж, түүвэрчилсэн шинжилгээ өгсөн байгаа ажээ.

 

Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батламжлах Их хурал өнөөдөр болно.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.