| | USD/MNT 0₮

“ҮЖИН” ТӨВД БАЙР ОЛГОХООР БОЛЖЭЭ

Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх “Үжин” төв оны өмнө өөрийн гэсэн шинэ машинтай болсон бол удахгүй шинэ байртай болох гэж байна. Тодруулбал, “Үжин” төвд байр олгохоор НХХЯ-наас шийдэж байгаа талаар салбарын сайд нь хэлжээ.


Энгийн иргэд маань ганцхан долоо хоногт “Үжин” төвийг “Старекс”автобус, урсгал зардал, эхний 3 сарын шатахууны мөнгөтэй болгосон байдаг. Автобусны түлхүүрийг зохиолч Б.Шүүдэрцэцэг тус төвийн захирал  Д.Ундраад  гардуулж өгөхдөө “Үжин” төвийг байртай болтол нь дуу хоолойгоо өргөнө гэж байсан минь сайд С.Чинзоригийн чихэнд хүрсэн бололтой.

Шинэ байр номын сангийн өрөөтэй байлгах үүднээс үргэлжилсэн үгийн зохиолчдын “Хөхсудар” бүлгэмийн гишүүн С.Оюун, Л.Сарантуа, Ч.Наранцэцэг, С.Батжаргал, Ц.Оюунбат, С.Пүрэвсүрэн, Э.Амарзаяа, яруу найрагч Ж.Оюунцэцэг нар 150 ном бэлэглэжээ.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх “Үжин” төв оны өмнө өөрийн гэсэн шинэ машинтай болсон бол удахгүй шинэ байртай болох гэж байна. Тодруулбал, “Үжин” төвд байр олгохоор НХХЯ-наас шийдэж байгаа талаар салбарын сайд нь хэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.