| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Ерөнхий сайдаа та Монголыг Азийн хүлэг улс биш гөлөг улс болгочихлоо

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гурван нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж хариулт авлаа. 

Тэрбээр "Цаг үе хүнд хэцүү байгааг ойлгож байна. Амаргүй байх шиг байна. Ерөнхий сайд та Монголыг Азийн хүлэг улс болгоно гэсэн, гэтэл гөлөг болгочихлоо. Та нар сүүлийн зургаан жилд төрийг дангаараа удирдаж байна. Малын өвчин гарсан тул ирэх 2-3 жилд өвчтэй малынхаа махыг бид өөрсдөө идэж таарна. Манай гурилын үйлдвэрүүд цавуулаг энэ тэр нь шаардлага хангадаг уу.

ОХУ-аас шатахууныг хямд үнээр авч болохгүй байна уу? Та нар мөргөлдөөн гэж ярьдаг. Харин бид хойд хөрш дайн эхлүүлсэн гэж үздэг. Та бүхэн Украинд 200 мянган ам.долларын хандив үзүүлсэн нь их зөв. Мөн “Оюу толгой”-той хийсэн хэлэлцээ амжилтад хүрсэн гэж үздэг” гэлээ.

Д.Ганбат:Ерөнхий сайдаа та Монголыг Азийн хүлэг улс биш гөлөг улс болгочихлоо.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.