| | USD/MNT 0₮

Б.Мөнхбаатар:Шинэ Зуунмод хотын зураг төсөлд урьдчилсан байдлаар 500 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Хуралдаанаар “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро сити" хотын  төлөвлөлтийг баталсан.  Улмаар 2020 онд дөрөвдүгээр сард  УИХ-аар "Шинэ зуунмод", "Майдар" зэргийг  орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж шийдвэрлэсэн. Одоогийн Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг мөн хийнэ.

Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дууссан. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан учраас инженерийн дэд бүтцийн ажлын зургуудад магадлал оруулж, эцэслэгдэнэ. Ингэснээр төсөв, хөрөнгө оруулалт, ажлын зургууд бүгд бэлэн болно гэсэн үг. Ажлын зургуудын нийт дүн нь урьдчилсан байдлаар  500 орчим тэрбум төгрөг болно.

Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ээлжийн ажлуудаа эхлүүлнэ" гэлээ. 

Б.Мөнхбаатар:Шинэ Зуунмод хотын зураг төсөлд урьдчилсан байдлаар 500 тэрбум төгрөг зарцуулна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.