| | USD/MNT 0₮

Чуулган:Шинэ хүйтэн дайны уур амьсгалаас болж дэлхийд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр "Дэлхий даяар үүссэн нөхцөл байдлаас болж шинэ хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, том сорилт учрууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. 

Тиймээс бид Шинэ сэргэлтийн бодлогоо идэвхжүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Шүүмжилж гомдлоод улстөржөөд энэ хүнд үеийг давж чадахгүй. Аль болох эвлэлдэн нэгдэж, ҮАБ-д аюул учруулахгүй байхыг анхаарч байна. Тиймээс Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг төслийг өргөн барьсан. Тиймээс эрхэм гишүүн та бүхэн энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай байна" гэлээ. 

Чуулган:Шинэ хүйтэн дайны уур амьсгалаас болж дэлхийд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.