| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: Женкотой холбоотой нөхөр галт зэвсэг агсаад л, улс төрчийн амь нас руу гэтээд, энэ тоглоом биш

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр нэр бүхий таван этгээд зарим улстөрчдийн амь насанд халдаж, улмаар улсын онцгой чухал обьектийг хяналтандаа авах талаар төлөвлөгөө боловсруулсныг таслан зогсоосон талаар мэдээлэл хийсэн. Тэд уг үйл ажиллагааг урдаас зохион байгуулалттай төлөвлөсөн байсан бөгөөд их хэмжээний буу болон сум, тэсэрч дэлбэрэх бодис зэргийг бэлтгэсэн байжээ. Мөн өөр нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь өмгөөлөгч Б.Баасанцогт нарын эзэмшил бүхий буу хурааж авсан буунууд дунд байсан тул түүний ТЕГ-аас сэжигтнээр тооцож баривчилаад байгаа юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Женко гуайтай холбоотой нөхөр галт зэвсэг агсаад л, улс төрчийн амь нас руу гэтээд л. Тоглоом биш л дээ. Ерөнхий сайдын хамгийн том хулгайчидтай хийх тэмцлийг тууштай дэмжих болно. Энд МАНай зарим нь өөрөө ч өртөж таарна. Хуулийнхан шинэ хонгил угсрахгүй байхад л анхаарах ёстой" гэлээ.

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр нэр бүхий таван этгээд зарим улстөрчдийн амь насанд халдаж, улмаар улсын онцгой чухал обьектийг хяналтандаа авах талаар төлөвлөгөө боловсруулсныг таслан зогсоосон талаар мэдээлэл хийсэн.
Улс төр

Сэтгэгдэл (39)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.