| | USD/MNT 0₮

Eрөнхий сайдад зуугдсан Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий УИХ-ын гишүүд намаасаа хөөгдөөд хаачих вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сайд нарынхаа хамт мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр нийгмийн болон эдийн засгийн нөхцөл байдал Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хөндөж ширүүхэн мэдээлэл хийсэн байгаа. Мөн авлига албан тушаалтнуудын болон ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдад хариуцлага тооцно гэсэн асуудлыг ч хэлсэн байгаа юм.

Тодруулбал, Хөгжлийн банктай холбоотой хүмүүс буюу УИХ-ын гишүүдийг намаасаа хөөнө гэсэн мэдэгдлийг ч хэлсэн байгаа юм. Тэгвэл эл асуудалд нэр холбогдсон өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн араанд зуугдсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий УИХ-ын гишүүд намаасаа хөөгдөөд хаачих вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Эрх баригч намын удирдлагын хувьд хайр найр байхгүй хариуцлага тооцно гэдгээ хатуухан хэлсэн байгаа юм. Тиймээс нийгэмд нэлээд дуулиан шуугиан тариад байгаа Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон банкны удирдлагууд чанаргүй зээл авч, өөр зүйлд зарцуулж үрэн таран хийсэн хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хууль шүүхийн өмнө хариуцлага үүрэх нь тодорхой болов. Цаашлаад намаасаа ч хөөгдөх байдал хөндөгдчихөөд байгаа юм. 

Eрөнхий сайдад зуугдсан Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий УИХ-ын гишүүд намаасаа хөөгдөөд хаачих вэ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.