| | USD/MNT 0₮

Засгийн газраас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайдууд болон Монголбанкны ерөнхийлөгч нартай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ сард шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл өндөр байгаа. Угаасаа үнэ савлагаатай байгаа учир үнэ нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлсэн.

Тиймээс холбогдох албаныхан үнэ зохицуулах ямар боломж гарц гаргалгаа байгаа талаар даруй судлах хэрэгтэй байна. Хэрвээ Засгийн газраас яаралтай зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй байна гэдгийг онцолж хэллээ. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлтөд яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. 

Засгийн газраас яаралтай зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.