| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Би огцрохоос хэзээ ч айхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцооллоор олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-70 хувиар өсөх прогноз гарч байна. Энэ нөхцөл байдалд бүх улс тэр дундаа Монгол Улс багтах төлөв байдал харагдаж байна.

Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал намжмал байгаа ч бүс нутгийн хэмжээнд цар тахлын томоохон давалгаа явж эхэлж байна. Энэ нөхцөл байдал цаашдаа ямар байдлаар үргэлжлэхийг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Тиймээс иргэд дөрөвдүгээр тундаа сайтар хамрагдах шаардлагатай байна. Хоёр хөршөөсөө 100 хувь хамааралтай манай улсын хувьд тээвэр ложестик, импорт, экспортын чиглэлд томоохон сорилт үүсэх нөхцөл байдалтай нүүр тулгарах нь.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой.

Мөн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж гаргаж ирнэ. Шаардлагатай бол Эрдэнэс Монгол компани болон Төрийн өмчит компаниуд руу орох болно. Гашуунсухайт боомтод нэр холбогдсон гишүүд болон Хөгжлийн банктай холбоотой хүмүүсийг илчилж болно шүү. Би хэзээ ч айхгүй, огцрохоос хэзээ ч айхгүй. Харин үхдэл улстөртэй байхаас айна" гэлээ.

Мөн одоогийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж гаргаж ирнэ. Шаардлагатай бол Эрдэнэс Монгол компани болон Төрийн өмчит компаниуд руу орох болно. Гашуунсухайт боомтод нэр холбогдсон гишүүд болон Хөгжлийн банктай холбоотой хүмүүсийг илчилж болно шүү. Би хэзээ ч айхгүй, огцрохоос ч айхгүй. Харин үхдэл улстөртэй байхаас айна.
Улс төр

Сэтгэгдэл (54)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.