| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Ерөнхий сайд үнийн өсөлтийг "ХАЗААРЛАХ" хуулийн төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн цочмог хурц нөлөөлөл Дэлхий дахинд бодитоор бий боллоо. Манай хоёр хөрш болон бүс нутагт цар тахлын давлагаа мөн эрчимжиж буй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас  Олон улсын хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомстолтой холбоотой хуулийн төслийг Засгийн газраас танд өргөн барьж байна” гэв.

 

ШУУРХАЙ: Ерөнхий сайд үнийн өсөлтийг "ХАЗААРЛАХ" хуулийн төслийг өргөн барилаа
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.