| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: Зөрчлийн хуулиар сануулдаг болчихвол цагдаа иргэндээ тэгш бус ялгамжтай ханддаг болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Сануулах шийтгэл орж ирж байна, энэрэнгүй болж байна гэж иргэд бодож байна. Юунд сануулах, сануулахгүй вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төслөөр танхай дээр сануулъя гэж байна. Дэмжихгүй. Олон нийтийн газар бие зассан хүнийг торгодог байх ёстой. Жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийвэл сануулаад л байх юм уу. Торгох ёстой. Олон нийтийн газар тамхи татвал сануулъя гэж байна. Торгох ёстой. Хүний гэр оронд зөвшөөрөлгүй гэрэл зураг дарсан бол сануулж болохгүй. Нийтийн тэвэрээр үнэ төлбөргүй зорчвол сануулдаг болно гэж байна. Ингэвэл хэн нийтийн тээврээр билет авч явах юм. Гар утсаараа ярьж машин барьж яваа бол сануулдаг болно гэж байна. Болохгүй. Хүний амь насны асуудал. Цэргийн зарлан аваад ирэхгүй байгаа хүнийг сануулна гэж байна. Ирээчээ гээд сануулаад суугаад байх юм уу. Хурд хэтрүүлсэн бол сануулна гэнэ.

Хуулийг баталсны дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлж байгаа нөхдийн тоо нэмэгдсэн нь үнэн. Үүний ачаар санаатай хүн амины гэмт хэргийн тоо буурсан. Судлаад үзэхэд алахаас нь өмнө хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг шийтгээд байхаар хамгаалж байгаа юм. Энэ хуулийн үр нөлөө байгаа. Бид хотын соёлдоо суралцах ёстой шүү дээ. Үүнийг сануулдаг болгоё гээд байх юм. Соёл, дадалд сурах ёстой. Бусдын эрхийг хүндэтгэж, дэг журамд захирагдах ёстой. Арай гэж соёл төлөвшөөд явж байхад сануулдаг болно гэдэг нь дабль стандарт үүсгэнэ. Цагдаа царай харж торгож, сануулдаг болно. Иргэндээ тэгш бус ялгамжтай ханддаг байдал руу орно. Дарга цэргүүдийг бол таныг сануулчихъя гээд дээрэлхсэн хүнээ торгох нь байна шүү дээ. Тиймээс туйлын судалгаа, тооцоотой ярих ёстой шүү гэж бодож байна" гэлээ.

 

 

Б.Энхбаяр: Зөрчлийн хуулиар сануулдаг болчихвол цагдаа иргэндээ тэгш бус ялгамжтай ханддаг болно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.