| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргажээ

Нийгэм болон цаг үеийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа талаар холбогдох сайдууд болон албаныхан мэдээлж байна. Өдрөөс өдөрт  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. 

Тэгвэл Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайд салбарын сайдуудтайгаа хамт мэдээлэл хийнэ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан байна. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийхээр болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан байна. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.