| | USD/MNT 0₮

Г.Ёндон:Хэлцэл хийх замаар шатахууны үнийг бууруулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. 

Тэгвэл шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон "АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хангалттай. Хуульд гол тусгагдсан нь шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн гэж байгаа. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард авч байсан шатахууны үнээс өнөөдрийн үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирж байгаа. Монголбанкны танилцуулга дээр ч эл асуудал орж ирсэн.

ААН байгууллагуудын хувьд дөрөвдүгээр сарын захиалга хийж эхэлсэн. ОХУ-д шатахууны экспортыг зарим компани хийхгүй байгаагаас шатахууны илүүдэл, сав дүүрсэн асуудлууд байгаа тул Засгийн газар хэлцэл хийх замаар үнийг хямдруулах боломжийг эрэлхийлнэ" гэв.

Г.Ёндон:Хэлцэл хийх замаар шатахууны үнийг бууруулна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.