| | USD/MNT 0₮

Хэн нь Ардчилсан намын жинхэнэ дарга болов

Хоёр хуваагдсан АН-ын дотор өрнөж байгаа элдэв асуудлууд үнэндээ нийтийг гайхшруулж байна. Олон нийтийг болон намын гишүүдийг хоёр хуваасан намынхан өчигдөр түүхэн үйл явдлуудын гэрч болов. АН-ын дотоод сонгуулийн сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөгчгүй ялалт байгуулж, намын дарга болов. Намын даргад цуг өрсөлдсөн Ж.Батсуурь нэрээ татснаас болж Х.Баттулга ганцаараа илүүрхэв. 

Гэвч Дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэж намын даргаар гишүүн асан С.Эрдэнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин өчигдөр С.Эрдэнийн талынхан ойн баярын хурал хийгээд завгүй өнгөрүүлсэн бол нөгөө талд Х.Баттулгын сонгууль явагдаж олон нийт санал өгөв. Ийм л үйл явдал өчигдөр болов.

Тодруулбал, Ардчилсан хувьсгал өрнөж Монгол Улс Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 32 жилийн ойн баярын хурлаа С.Эрдэнэ намынхантайгаа сүр дуулиантай хийв. Уг нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 06, 07-ны өдөр хийдэг байсан бол ийнхүү өчигдөр Х.Баттулгын эсрэг сөрсөн базаа хийж сонгуулийн санал хураалтын өдөр нь хийж хүнд "бэлэг" барив. Ийнхүү хоёр даргатай болсон АН хоёр хуваагдмал болж буйгаа өчигдөр жинхэнэ зарлав. Удахгүй хаврын улстөржилтөө албан ёсоор эхэлж, тамга тэмдгээ булаацалдсан байдал үргэлжлэх нь тодорхой болов уу. Энэ бүгдээс харахад намын жинхэнэ эрх бүхий дарга нь хэн байх вэ. Хэнийг нь АН-ын дарга гэж олон нийт хүлээж авч ойлгох вэ гэсэн ойлгомжгүй асуудлууд ар араасаа урган гарсаар байна. Намын даргын төлөөх жинхэнэ тулаан ч өрнөх байх. Энэ бүгдийг удахгүй харах бизээ. 

Ардчилсан намын жинхэнэ дарга С.Эрдэнэ үү, эсвэл дотоод сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулга уу.
Улс төр

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.