| | USD/MNT 0₮

АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96,3 хувийн саналаар ялалт байгуулав

АН-ын даргын сунгаа өчигдөр 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдсан билээ. Санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулжээ. 

Сонгуулийн саналын хуудаст УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бичигдсэн байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь санал хураалт болохоос хоногийн өмнө нэрээ татсанаа мэдэгдсэн. Тиймээс дүрмийн дагуу ийнхүү нэр нь бичигдсэн байна. Харин намынхан нь Ж.Батсуурийг аав ээждээ ах дүүдээ эрхэлж болох ч намынханд эрхэлж, намын ажлыг хохироож болохгүй гэдгийг хэлсэн ч тэрбээр санал хураалтаас татгалзсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр санал хураалтад оролцож ялалт байгуулж, Ардчилсан намын дарга болов. 

АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96,3 хувийн саналаар ялалт байгуулав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.