| | USD/MNT 0₮

Н.Учрал:НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айлууд маш олон байгаа

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд дээр нь иргэдийн амьжиргааны түвшин буурч, ядуу өрхийн тоо олон байгаа. Гэтэл ийм үед УИХ-ын гишүүд болон УИХ-ын дарга нь ард иргэдээ доромжилж хэмнэлтийн горимд шилжихийг уриалж мөн даапаалах юм. Дэлхийн нөхцөл байдал хүнд учраас иргэдээ хэмнэж амьдар гэж УИХ-ын дарга Г.Занданшатар нь загнасан бол УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл өрх олон байгаа гэж доромжилжээ. НӨАТ-ын буцаан олголтоор иргэдийг амьдартал нь тартагт тулгасан буруутнууд хэн бэ гэдгийг асуумаар байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ынхаа буцаан олголтоор амьдарч байгаа айл өрх маш олон байна. Буцаан олголтоороо амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байдаг. Буцаан олголтоо хүлээж байдаг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" гэжээ. Гишүүн бол дээрх яриагаа дэгсдүүлсэн байж магадгүй. Яагаад гэвэл буцаан олголт гэж улиралд хэдхэн мянган төгрөг авдаг. Үүгээрээ амьдрал ахуйгаа залгуулах ямар ч боломжгүй. Жишээлбэл, 21 мянган төгрөгийн буцаан олголтоор 3 сар амьдардаг айл өрх гэж байхгүй шүү дээ. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ынхаа буцаан олголтоор амьдарч байгаа айл өрх маш олон байна. Буцаан олголтоороо амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байдаг. Буцаан олголтоо хүлээж байдаг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.