| | USD/MNT 0₮

Х.Баттулга:Ядуурал ажилгүйдэлтэй тэмцэж, ардчилсан нийгмийг бэхжүүлнэ

 
Өчигдөр АН-ын дотоод сонгуулийн санал хураалт улс орон даяар боллоо. Тодруулбал АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ.
 
Тэрбээр өчигдөр саналаа өгөхдөө "Хаврын адаг сарын билгийн тооллын 2-ны энэ өдөр, морин цагт өсөж торнисон Яармагийн дэнжнээ очиж саналаа өглөө. 
 
Аль ч нийгэмд, ямар ч цаг хугацаанд үзэл бодлын зөрүү, ялгаатай бодлого, байр суурь байсаар ирсэн. Гэвчиг, тэдгээрийн тэнцэл нь та бидний сонголтоор бий болж, ардчиллын үнэт зүйлсийг тээн буй иргэд улс орныг удирдан чиглүүлэх учиртай. Энэ бол бидний нэгэнт сонгон байгуулсан нийгэм бөгөөд төрийн эрхэнд байгаа хийгээд төлөөллийн гэгдэх бүхий л нам, улстөрийн хүчнүүд сонгох, сонгогдох эрхээс давж алхах жам үгүй ээ. 
Ардчилсан намын дотоод сонгууль ч хууль, төрт ёсыг дээдлэн, энэ намын гишүүн нэг бүр сонгох эрхээ эдэлж байгаа нь ямар ч эрх мэдлээр зогсоох, хязгаарлах боломжгүй бид бүхний дундын эрх, энэ нийгмийн үнэт зүйл мөнөөс мөн.
 
Иймийн учир сонгууль болоод сонгогдох эрхийг хэн нэгний дээр гарах, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх, фракц бүлэглэлийн эрх ашиг гэх мэт шалдар булдар асуудалтай хольж хутгах нь утгагүй, хэтэрхий жижиг бөгөөд бидний намын гишүүдийн санал, тэмцэл нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, энэ улсын тусгаар байдлыг, ардчилсан нийгмийг бэхжүүлэх томоохон үйл хэргийн эхлэл билээ" гэжээ. 
Иймийн учир сонгууль болоод сонгогдох эрхийг хэн нэгний дээр гарах, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх, фракц бүлэглэлийн эрх ашиг гэх мэт шалдар булдар асуудалтай хольж хутгах нь утгагүй, хэтэрхий жижиг бөгөөд бидний намын гишүүдийн санал, тэмцэл нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, энэ улсын тусгаар байдлыг, ардчилсан нийгмийг бэхжүүлэх томоохон үйл хэргийн эхлэл билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.