| | USD/MNT 0₮

Ж.Батсуурь:АН-ын шинэчлэл ирээдүйн төлөө нэрээ татаж байна

АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн Ж.Батсуурь нэрээ татаж байгаа талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "21 аймаг, 9 дүүргээр явж сурталчилгаагаа хийлээ. Нам маань ямар нэгэн хагаралгүй, ардчилалаа бүтэн авч үлдэх сэтгэлтэй байгааг ард иргэд хэлж захиж байлаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад Монгол Улсын Дээд шүүхээс АН-ын дүрмийг шинээр бүртгэж авч шинэ нөхцөл байдал үүслээ. Энэ дүрэм нь баталгаажиж гарах хүртлээ сунгааны санал хураалтыг хойшлуулах санал тавьсан ч хүлээж авсангүй.  Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиасаа нэрээ татаж байна. АН-ын шинэчлэл ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг би гаргаж байна. Тиймээс сонгуулийн штабын ажлаа зогсоож байна" гэлээ. 

Ж.Батсуурь:АН-ын шинэчлэл ирээдүйн төлөө, намын дотоод сонгуулиасаа нэрээ татаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.