| | USD/MNT 0₮

АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн Ж.Батсуурийг нэрээ татлаа хэмээн хуурамч хаягнаас жиргэжээ

Ардчилсан нам хоёр хуваагдсан байдалтай байгаа. Намын даргатай, даргагүй гэж хоорондоо "алалцаж" байгаа намынхан даргаа сонгохоор сунгаа явуулж Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хоёр нэрээ дэвшүүлж, хамтдаа 21 аймаг 9 дүүргээр явж сурталчилгаагаа хийж дуусгасан билээ.

Энэ сарын 3-нд санал хураалт нь болох бөгөөд өчигдрөөс эхлэн "Ж.Батсуурь" гэсэн Твиттер хаягнаас "Миний бие сонгуулиас нэрээ татлаа" хэмээн жиргэсэн. Тэгвэл, энэ хуурамч хаяг ажээ. Ж.Батсуурийн өөрийнх нь хаяг "Batsuuri Jamba" гэж бичигддэг байна.

Дашрамд мэдээлэхэд, 11.00 цагаас Ж.Батсуурь хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх тов зарлаад байгаа юм. 

АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн Ж.Батсуурийг нэрээ татлаа хэмээн хуурамч хаягнаас жиргэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.