| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Хил дээр цөөн хэдэн хүн ноёрхлоо тогтоочхоод, Монголын эдийн засагт хор учруулж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  "Уул уурхайн бүтээгдэхүүний хил нэвтрэлт эрс багассан. Ам.долларын ханш 3200 төгрөг хүртэл өсөөд байна. МАН-ын үед айгаад байдаг юм уу, ард иргэд дуугүй л байх юм. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байхад. Энэ ерөөс хил нэвтрэлттэй холбоотой. Цөөн хэдэн хүн тэнд ноёрхлоо тогтоочхоод, Монголын эдийн засагт хор учруулж байна. 25 км-т 130 тонн нүүрч ачаад 78 сая төгрөгийн тээвэр хийж байна. Жолоочдоо 7-8 сая төгрөг өгч байна. Үлдсэн 70 саяа экспорт гацаагсад хувааж авч байна. Энд том том дарга нар, хууль хүчний байгууллага оролцсон. Хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Засгийн газар яагаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ.

Хоёрдугаарт, газрын тосны үйлдвэрээ энэтхэгүүдээр бариулсан. Гэтэл газрын тосны хоолойгоо БНЭУ-аар хийлгэхгүй, өөр улсын компани оруулж ирсэн байна. Энэ компани ямар шалгуураар орж ирсэн бэ, туршлагатай юу?" гэв.

 

Б.Пүрэвдорж: Хил дээр цөөн хэдэн хүн тэнд ноёрхлоо тогтоочхоод, Монголын эдийн засагт хор учруулж байна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.