| | USD/MNT 0₮

Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, ЦЕГ-ын эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Түүнийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн хэлтэс хамтран шалгаж, яллагдагчаар татаад байсныг бид өмнө мэдээлж байсан. Тэрбээр шалгагдаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар Монгол Улсын хилээр гадагш зорчин, БНСУ-д эмчлүүлж байсан гэх мэдээлэл цацагдаад байсан. Гэвч оны өмнө эмчлүүлж байсан улсаасаа гарч явсан тул АТГ-аас интерполд хүсэлт хүргүүлээд байсан юм. Ийнхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг албан ёсоор эрэн сурвалжилж эхэлжээ.

https://police.gov.mn/suspect/105

 

Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.