| | USD/MNT 0₮

Г.Дамдинням: Л.Халтар сайдаа “БИТГИЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН АРД НУУГДААД БАЙ”

Өнөөдөр Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ.

Үргэлжлүүлэн "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ энэ жил яагаад тусгагдаагүй талаар асуутал барилгын ажлын талаар яриад тэс өөр хариулт өгөх юм. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэгдүгээр сарын 17-нд ажлын хэсэг очиж ажиллахад танай яамныхны танилцуулсан төлөвлөгөөнд барилгын ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж байсан. Би худал яриагүй. Хоёрдугаарт инженер, техникийн ажилчдаар Л.Халтар сайд та өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй ээ. Яам ажиллаж чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн ард нуугдаад бай.

 

 

Г.Дамдинням: Л.Халтар сайдаа “БИТГИЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН АРД НУУГДААД БАЙ”
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.