| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун:Дэлхий дээр манайх шиг хямдхан гурил, махтай орон хаана ч байхгүй шүү

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Энэ хуралдаанд сайд нар оролцож байна. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас гишүүд асуулт асууж тодруулга авлаа. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болорчулуун "Бид нар зээлийг чамбайруулах ёстой. Хэт өндөр үнэ өртөгтэй зээл авч болохгүй. ХАА-н салбар чадан ядан ажиллаад монголоо тэжээж байгаа. Дэлхий дээр өнөөдөр ийм хямдхан мах идэж байгаа, нэг ширхэг нь 1000 төгрөгийн талхтай, нэг килограмм нь 1000 төгрөгийн гурилтай газар байхгүй шүү гэдгийг би баталгаатай 100 хувь хэлнэ. Бид нар хөдөө аж ахуйгаа улам сайн дэмжих ёстой тэгж байж хөдөө аж ахуйдаа суурилсан хөнгөн хүнсний үйлдвэр хөгжих ёстой. Харин үйлдвэрлэлээ тарифын бодлогоор дэмжих ёстой" гэжээ. 

 

Дэлхий дээр өнөөдөр ийм хямдхан мах идэж байгаа, нэг ширхэг нь 1000 төгрөгийн талхтай, нэг килограмм нь 1000 төгрөгийн гурилтай газар байхгүй шүү гэдгийг би баталгаатай 100 хувь хэлнэ.
Улс төр

Сэтгэгдэл (49)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.