| | USD/MNT 0₮

Н.Тавинбэх:ОХУ, Украины дайнаас болж хүнд цохилтод орж байгаа салбар бол эрчим хүч

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний салбарын тухайд хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Бидний тооцоолоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мвб нэмэгдэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан машины цэнэглэх тоног төхөөрөмж 155 байна. Ерөнхийдөө цахилгаан автомашин агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Мөн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээг хангах боломжтой. Барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангасан. Гол нь нөлөөлөлд автсан иргэдийн асуудал байна. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой усан сангийн ойролцоо 270 өрхийн цаана 1251 иргэн байна. Тэдэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Биет бус соёл нөлөөллийн талаар Эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Би иргэдийг ойлгож байна. Засгийн газар шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэрэгжүүлнэ. Иргэдтэй ойлголцож байж энэ төсөл үргэлжилнэ. Мэдээж иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх арга хэмжээ авна. Тиймээс шинэ газарт суурьшихад боломжийн хэмжээний санхүүгийн дэмжлэг болно. 

Эрчим хүчний хэрэглэгчийн үнийг багадаа л 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үнэ нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болно. Ялангуяа цар тахал, ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн их хүнд цохилтод орж байгаа нь эрчим хүчний салбар болж байна" гэлээ. 

Эрчим хүчний хэрэглэгчийн үнийг багадаа л 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үнэ нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болно. Ялангуяа цар тахал, ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн их хүнд цохилтод орж байгаа нь эрчим хүчний салбар болж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.