| | USD/MNT 0₮

С.Одонтуяа:Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хөгжлийн банкнаас зээл өгсөн ТУЗ-д байсан захирлууд ихэнх нь улстөрийн өндөр албан тушаал хашаад явж байна. Энэ хүмүүсийг ингэж өөгшүүлж болж байна уу. 2016 он хүртэл Хөгжлийн банк Монгол Улсын шилдэг ААН-ээр шалгарч байсан. 2016 оноос хойш яагаад ийм хурдан доройтолд орчихов.

Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна. Энэ шийдвэрийг хэн гаргадаг вэ. Эрх ашиг зөрчигдөж байгаа юм бишүү. Монголбанк, Аудитын мэдээллийг сонслоо. Зөвлөмж өгч байсан, өгч байсан л гэх юм. Яагаад тэгээд ийм байдалд хүрэв" гэлээ. 

С.Одонтуяа:Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.