| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вагон осолдсон асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтарыг ажлаа өгөхийг үүрэгджээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 400 гаруй км төмөр замын Цогтцэций өртөөн дээр өчигдөр /2022.03.27/ орой осол гарч, хоёр вагон замаасаа гарч, дугуй нь салж унасан байдаг.

Энэ үйл явдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Осол биш, гологдол” хэмээн илт өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийсэн юм. Учир нь тус осолтой холбогдуулж, ЗТХ-ийн сайд Л.Халтарыг үүрэгт ажлаа өг гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тус ослын газарт тээврийн прокурор болон цагдаа, тагнуулын алба хаагчид шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа бол УБТЗ-аас сэргээн босгох анги очиж, замын эвдрэл гэмтлийг засаж байгаа юм.

Мөн тус газар ажиллаж буй албаны эх сурвалж, “Осол өчигдөр /2022.03.27/ орой 21:30 цагт гарсан. Цогтцэций өртөө дээр 49 вагон дээр маньеврлаж, суман шилжүүлэг хийж байх үед хоёр вагон замаасаа гарч, дугуй нь салж унасан” гэв.

Эх сурвалж: isee.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вагон осолдсон асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтарыг ажлаа өгөхийг үүрэгджээ
Улс төр

Сэтгэгдэл (47)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.