| | USD/MNT 0₮

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ

БГД-ийн ИТХ хуралдаж Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна. Тодруулбал АН 18, ХҮН-ын нэг, МАН 10 төлөөлөгч нийлээд БГД ийн Засаг даргыг огцруулжээ.

Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

•2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,

•2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан.

•2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.

Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дэд хөтөлбөрүүдээ сайн хэрэгжүүлж ажилласнаар 94.6 хувиар дүгнүүлж байжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ
Улс төр

Сэтгэгдэл (27)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.