| | USD/MNT 0₮

Дуут дохио дугарч, УИХ-ын гишүүд гарч чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаар:

  • Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
  • Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн дэмжсэн.

Мөн өнөөдөр 16.00 цагаас газар хөдлөлтийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог гурван удаа дуугаргаж буй. Дуут дохиог хотын хэмжээнд нийт 60 цамхгаар зарлан мэдээлсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Онцгой байдлын сургуулилт, түгшүүрийн дохио дуугарах тул бүгд гадаа, цэцэрлэгт гарах ёстой" гэснээр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Дуут дохио дугарч, УИХ-ын гишүүд гарч чуулганы хуралдаан өндөрлөв
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.