| | USD/MNT 0₮

Монголбанк 2016 оноос хойш анх удаагаа мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж, бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмж, 9 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ээлжит хурлаар мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, 6.5 хувьд хүргэсэн. харин энэ удаа гадаад зах зээл, тэр дундаа Орос Украины нөхцөл байдлын эдийн засагт үзүүлэх нөлөө, инфляцын өсөлт, ханшийн өсөлттэй уялдуулан бодлогын хүүг 2.5 хувиар нэмэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Эл шийдвэр нь төгрөг үнэ цэнэтэй, чанга байлгахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.

Мөн Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.6 хувьд хүргэхээр шинэчилсэн байна. Монголбанкны эдийн засагчид 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь гэж төсөөлж байсан бол олон улсад үүссэн нөхцөл байдал, экспортын удаашралтай байдлаас шалтгаалж эдийн засгийн өсөлтийг сааруулжээ.

Ташрамд өгүүлэхэд, Монголбанк 2016 онд мөнгөний бодлогын хүүг 4.6 нэгж хувиар нэмж байсан байна. 

 

 

Монголбанк 2016 оноос хойш анх удаагаа мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмлээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.