| | USD/MNT 0₮

Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 8,900, хониных 8,300-өөр 25-наас худалдаанд гарна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.

•Үхрийн ястай мах 8,900 төг/кг

•Хониных 8,300 төг/кг

•Ямааных 7,100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна.

Үүнээс гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох аж.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 23 аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

2021 онд нөөцийн үхрийн мах 7,700, хонь 6,700, ямаа 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ. Нөөцийн махны үнийг Засгийн газраас тогтоодог.

Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 8,900, хониных 8,300-өөр 25-наас худалдаанд гарна
Эдийн засаг

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.