| | USD/MNT 0₮
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж зарим мэдээллийг өглөө.
Тэрээр хэлэхдээ: “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр шилжүүлсэн. 2015 онд өртэй нь хувьчилна гэдэг шийдвэр гараад хувьчилсан. Өнөөдөр бараг эзэн ч байхгүй болсон байна. 2015 онд хувьчлагдсаны дараа “Бейзмэнт” компани хувьчлагдаад "Хөтөл" гэдэг нэртэй болсон. Хувьчлалын дараа нэг хүнтэй компани гэж явж байсан. Хувьчилж авсан сүүлийн гэх хүн нь нас барсан. Нас барсны дараа "Хөтөл"-ийг өв залгамжлагч нь авахаас татгалзсан. Ингээд өнөөдрийн байдлаар эзэнгүй байдалтай компани болж хувирсан. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа.
Хувьчлал явуулахад хууль зөрчсөн байна. Хувьчлалын явцад гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал аваад 2015 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хувьчлах компаниудын жагсаалтад орсон. Тэр жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гарч байна. Үүний дараа төрийн өмчийн хороо хуралдаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно. Хүчингүй болсны дараа тус компанийн цаашдын хувь заяаг төрийн өмчийн хороо авч үзнэ. Энэ компани өмнө нь 50 гаруй сая ам.долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларыг өмнө авсан зээл буюу Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл, гаднаас авсан зээлд шилжүүлээд дууссан.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэв.
Ц.Нямдорж: Засгийн газрын тогтоолоор хувьчлах компаниудын жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гарсан